
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй "Н" Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Санал болгох
-
Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
-
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний ной...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл