Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор туулах чадвар сайтай шуурхай албаны автомашин, хээрийн гал түймэртэй тэмцэх тусгай зориулалтын багаж хэрэгслийг хуваарилсан.

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг дээрх автомашин, багаж хэрэгслийг аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Түүнчлэн аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийн гамшгаас хамгаалах сангаас Онцгой байдлын газрын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, сумдын бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг холбогдох албаныханд гардууллаа.

Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газарт хөдөлгөөнт шуурхай штабын байрны иж бүрэн тоног төхөөрөмж, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашиглах дулаан мэдрэгчтэй нисэгчгүй нисэх төхөөрөмж, хэт богино долгионы радио станц, зөөврийн компьютер, дахин дамжуулах радиостанцын иж бүрдэл, Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Мандах, Иххэт, Даланжаргалан, Дэлгэрэх, Өргөн, Эрдэнэ зэрэг 10 суманд гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиог хүлээлгэн өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа