
МИАТ: Мэдэгдэл
Өчигдөр буюу 2025.10.16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх мэдээлэл нийтэлсэн.
Тус мэдээллийн эх сурвалж нь 2025 оны Аравдугаар сарын 16-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” нисэх буудал бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Код-1” буюу Нисэх буудалд тохиолдсон “Агаарын хөлгийн осол, зөрчил” сэдэвт дадлага сургуулилт хийх үеийн үйл явц юм.
Энэхүү үйл явдлыг мушгин гуйвуулж, илт худал мэдээлэл түгээж байгаа нь МИАТ ТӨХК-ийн нэр хүнд болон зорчигч үйлчлүүлэгчдэд нөлөөлөх зохисгүй үйлдэл гэж үзэж байгаа тул яаралтай зогсоохыг хүсч байна.
Мөн цаашид үргэлжлүүлэн бодит бус эх сурвалж бүхий худал мэдээлэл түгээсэн тохиолдолд тухайн хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулийн байгууллагад хандаж, шалгуулахыг албан ёсоор мэдэгдэж байна.
МИАТ ТӨХК
Санал болгох
-
Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгий зан нь залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр
-
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын о...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл