- Сэтгүүлч
- 2025/10/23
- 199
Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид торгууль ногдууллаа
Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгж Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх хяналт шалгалтаар тогтоогдсон үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж 21 аж ахуйн нэгжид 52,6 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэл ногдууллаа гэж Монополын эсрэг газраас мэдээллээ.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, “Гэр бүлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслий...
-
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон ир...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл