- Сэтгүүлч
- 2020/10/14
- 1166
Ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн “Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 8-12-ны өдрүүдэд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж, Бумбатын аманд зохион байгууллаа.
Дадлага сургуульд тус ангийн алба хаагчдаас гадна Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамрагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, туршлага хуримтлуулсан юм.
Иргэдээс ирж байгаа нийт дуудлагын тодорхой хувийг нийслэлийн ногоон бүсэд төөрсөн дуудлага эзэлдэг. Иймд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газар орны баримжаа олгох, аврах ажиллагааны үед ажиллах туршлага солилцох зорилгоор дадлага сургуулийг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл