Ханын материалын эхний ээлжийн 1800 айлын орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд 3000 айлын сууцны төслийг хэрэгжүүлж буй.
Уг төслийн эхний ээлжийн 1800 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Тус төсөл нь Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжих мега төслүүдийн нэг бөгөөд “Материалимпэкс” ХК түншлэл төслийг гүйцэтгэх юм.
Төслийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв барина.
Мөн нийт талбайн 50 хувьд нь нийтийн эдэлбэр, зогсоол, ногоон байгууламжийг бий болгох юм.
Эхний ээлжийн 1800 айлын орон сууцыг 12.6 га талбайд барих бөгөөд тус байршилд нийт 232 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртсөн.
Газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай үргэлжилж байна.
Санал болгох
-
Цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, "Telegram...
-
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын х...


Сэтгэгдэл