Цагдаагийн байгууллагаас 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа
Цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, "Telegram” платформ ашиглан иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэй сэжигтэй этгээдийг өчигдөр /2025.10.23/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулаад байна.
Уг этгээд нь оргодлоор 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр 40, шүүхээс даалгасан хүнээр 1, нийт 52 удаа эрэн сурвалжлагдан олдож байсан бөгөөд 2023 оноос хойш 12 удаа улсын хэмжээнд эрэн сурвалжилсан.
Сэжигтэй этгээдийг саатуулан оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Санал болгох
-
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын х...
-
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин тендерт шалгарсан түлш тээврийн 26 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаагаас гэрээний үүргээ маш муу биелүүлсэн...

Сэтгэгдэл