УИХ дахь МАН-ын бүлэг  мэдээлэл хийлээ. Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Төсвийн хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа. Гишүүдийн зүгээс нийт 115 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас 76 нь дэмжигдэж, 39 санал дэмжигдээгүй байна. Үүнээс урсгал зардалтай холбоотой 32 санал, Нийгмийн даатгалын сантай холбоотой 4 санал, НҮБ-ийн хуралтай холбоотой 5 санал гаргасан.

Эдгээр саналыг тоймлоод үзвэл багш, эмч нарын цалинг нэмэх. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 2 хувиар нэмэх, тэтгэврийг 10 хувиар нэмэх зэрэг саналууд яригдсан. Монгол Улсын төсвийн зарлага 32.9 их наяд төгрөг байгаа. Үүнээс 8.8 их наяд нь хөрөнгө оруулалтын төсөв. Энэ дотор 1.1 их наяд төгрөг

Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан нийлээд 8.8 их наяд төгрөг. Энэ бол яагаад ч оролдож болохгүй мөнгө. Үүнээс гадна бид яаж ч ядарсан оролдож болохгүй мөнгө бол төрийн албан хаагчдын цалин болох 7.2 их наяд, хүүхдийн мөнгө 1.6 их наяд төгрөг бий. Өнөөдөр хэвлэлээр зарим нэг буруу ойлголт явсан байсан. Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй. Үүнийг баттай хэлье. Ингээд цаана нь 7.2 их наяд төгрөг үлдэж байгаа. Энэ дотроос оролдож болохгүй мөнгө нь гадаадын зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийн зардал.  Энэ нь 1.4 их наяд төгрөг юм.

Мөн энэ удаад оролдохгүй байхаар шийдсэн зардал бол гамшиг, осол, онцгой байдалтай холбоотой зардал болох 260 тэрбум төгрөг. Энэ бүхнийг тооцоод үзэхээр төрийн бүх үйлчилгээг 5.5 их наяд төгрөгт явуулах шаардлага үүсэж байна. Энэ 5.5 их наяд төгрөгийн 10 хувийн зарлагыг шилжүүлнэ. Багш нарын цалинг 20+10 буюу он гараад 20 хувь, долдугаар сард 10 хувиар нэмэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 10-15 хувь, тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Энэ зардлыг шийдэхийн тулд бидэнд 1.3 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Энэ хувилбарыг өнөөдөр бүлэгт танилцууллаа. Маргаашаас төсвийн ажлын хэсэг ажиллаж эхэлнэ. Багш, эмч нарыг салбар яамтайгаа яаралтай хэлэлцээрт орох шаардлага болон хүсэлт гаргаж байна. УИХ өөрөөсөө эхэлж танана. УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардлыг танаж байгаа." гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа