Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргахад:

• 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

• 11 ШТС гэрээт байгууллагад өгөх хязгаартай (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад).

• 39 ШТС нөөцгүй болж түр зогссон.

ААН-үүд нөөцгүй болон нөөц багассан 106 ШТС-д 1025 тонн АИ-92 авто бензин түгээлтэнд гаргаад байна. Энэхүү цаг зуурын хүндрэлтэй асуудлыг даван туулахад хамтран ажиллаж буй Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар, УБТЗ ХНН, Амбер ХХК, бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдийн инженер техникийн ажилтан, түгээгч, Иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа