- Сэтгүүлч
- 2025/10/29
- 322
Даатгалын компанийн шуурхай албаны утас, цахим хаягийн мэдээлэл
УИХ-аас 2025 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон Жолоочийн даатгалын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг баталсан.
Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт зааснаар, жолоочийн даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, мөн жолооч нар хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч ослын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар хүлээн авч, нөхөн төлбөр олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байна.
Ингэснээр дээрх нөхцөлд жолооч нар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөх бөгөөд ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой юм. Энэ нь ослын бүртгэл, нөхөн төлбөрийн үйл явцыг хялбаршуулж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой шинэчлэл болж байна.
Иргэд, даатгуулагч та бүхэн жолоочийн даатгалын тохиолдол гарсан үед холбогдох даатгалын компанийн утасны дугаар болон цахим хаягийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль...
-
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас...


Сэтгэгдэл