- Сэтгүүлч
- 2025/10/30
- 282
Хориглосон бүсээс 130 гаруй адуу, мал гаргажээ
Нийслэлийн Засаг даргын 2023 оны Хориглосон бүсээс мал гаргах А/35 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр /2025.10.29/ Сүхбаатар дүүргийн хэмжээнд Мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.
Мал гаргах ажилд Сүхбаатар дүүргийн хороодын Засаг даргын Ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээр, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн нийт 181 албан хаагч оролцож, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс орж ирсэн 130 гаруй адуу, малыг хашиж, 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль...
-
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас...


Сэтгэгдэл