- Сэтгүүлч
- 2025/11/06
- 199
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.
Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Б нь цахим орчинд нийтлэгдсэн “БНСУ руу явуулна” гэх зарын дагуу холбогдож, бусдад 50 сая төгрөг шилжүүлж залилуулсан нөхцөл байдал тогтоогдсон.
Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та бүхэн дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
• Гадаад улс руу ажиллах, суралцах, зорчихтой холбоотой аливаа асуудлаар албан ёсны зөвшөөрөлтэй зуучлагч байгууллагаар үйлчлүүлэх;
• Хувийн этгээд, танил талаас ирэх саналд итгэж мөнгө шилжүүлэхгүй байх;
• Гадаадад ажиллах зуучлалын талаар баталгаатай мэдээллийг зөвхөн төрийн болон итгэмжлэгдсэн байгууллагаас лавлах.
Иймд БНСУ-ын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яамнаас гаргадаг учир иргэд та бүхэн цахим орчинд аливаа хэлбэрээр нийтлэгдсэн гадаад улс руу гаргаж өгнө гэсэн мэдээ, мэдээлэлд итгэхгүй байж учирч болох эрсдэлээс сэргийлээрэй.
Санал болгох
-
Хүннү хотыг Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулахаа...
-
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол хөгжлийн чухал хэмжүүр болж буй энэ цаг үед Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн чиглэлээр ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл