МИАТ ТӨХК, Etihad Airways компаниуд хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Арабын Нэгдсэн Эмират Улсын үндэсний агаарын тээвэрлэгч, дэлхийн тэргүүлэгч агаарын тээвэрлэгчдийн нэг болох Etihad Airways компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тусгай тарифийн гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй бөгөөд зорчигчдод илүү өргөн сонголт бүхий дамжин нислэгийн боломж олгох, хоёр улсын болон гуравдагч зах зээлийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нислэгийн сүлжээний уялдаа холбоог гүнзгийрүүлэх зорилготойн зэрэгцээ Монгол Улсыг Ойрхи Дорнодын агаарын тээврийн төвтэй шууд холбох стратегийн ач холбогдол бүхий алхам болж байна.
Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлыг зохион ...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагын б...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл