- Сэтгүүлч
- 2025/11/13
- 175
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
“Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ийн нэр томьёог олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх үйлчилгээнд Олон улсын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн ангиллыг ашиглаж эхлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг нь 0-18 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг тус тус боловсруулах юм.
АШУҮИС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, Хүүхэд судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн О.Солонго, АШУ-ны доктор Г.Соёлгэрэл нар зөвлөхөөр ажиллаж, журмыг энд ондоо багтаан боловсруулан батлуулахыг зорьж байна.
2025 оноос эхлэн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 6 хувиар, үүнээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэн олгож эхэлсэн.
Түүнчлэн энэ оноос сургууль, цэцэрлэгт тогтмол хамрагдах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлэн дэмжих төвүүдэд санхүүжилт олгож байна.
Мөн энэ оны 12 сараас байнга живх хэрэглэдэг хүүхдүүдэд живхний хөнгөлөлтөд 600,000 төгрөг олгохоор болж бэлтгэл ажлыг хангаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Хүннү хотыг Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулахаа...
-
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол хөгжлийн чухал хэмжүүр болж буй энэ цаг үед Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн чиглэлээр ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл