#COP30 Монгол Улс ENACT түншлэлд албан ёсоор нэгдэж орлоо
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Байгальд суурилсан шийдлийг хурдасгах арга хэмжээнд оролцож, Монгол Улс ENACT түншлэлд албан ёсоор нэгдэн орж буйгаа өнөөдөр /2025.11.18/ илэрхийллээ.
ENACT ТҮНШЛЭЛИЙН хүрээнд Монгол Улс газрын нэгдсэн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлж, экосистемийн хамгаалал, ус-газрын нөөцийн менежмент, биологийн олон янз байдлын холбоос нутгийг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
Мөн уг түншлэлийн гол зорилго болох байгальд суурилсан шийдлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг дэмжиж ажиллах боломж өргөжих юм.
Түүнчлэн Монгол Улс 2026 онд болох COP17-ын үеэр Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн гурван дэлхийн санаачилгыг танилцуулахаар бэлтгэж байгаагаа дурьдлаа
Санал болгох
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд туса...
-
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл