- Сэтгүүлч
- 2025/11/28
- 121
Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ оны 7 дугаар сард шинэчилсэн.
Тодруулбал, Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчилсэн юм.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх чин ариун үүрэгтэй. Монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог. Иймдээ ч хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын заавал очих газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд.
Тиймээс БГД-ийн төсвийн хөрөнгөөр Гандантэгчэнлин хийдийн дуган, дацан гудамж, нэвтрэх хаалга зэрэгт гэрэлтүүлэг хийж байна. Уг ажлыг “Их хотын гэрэл” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гэрлийг ирэх сарын 5-нд асаана. Мөн Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулах ажил үргэлжилж байна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 35 айлын газрыг чөлөөлөөд байна.






Санал болгох
-
“Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлогч компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, төмөр замын болон автотээвэр хосолсон (холи...
-
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн ү...


Сэтгэгдэл