Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 14.600 хүүхэд байна. Тав хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд эзэлж байна.  ЭХЭМҮТ, ЭМЯ-ны харъяа ХСМСЗ болон ЭМХТ-тэй хамтран хүүхдүүдийн хөдөлгөөн, сэтгэцийн хоцрогдлыг эрт илрүүлгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Улаанбаатар хот есөн дүүргийн хүүхдийн болон , мэдрэлийн эмч нар мөн өрхийн эмч нар хамрагдаж, хүүхдийн хөгжлийн хоцрогдлын шалтгаан ба эрсдэлийг таних, эрт илрүүлэх аргачлалд суралцах, орчин үеийн чиг хандлагын талаар суралцаж мэдлэгээ нэмэгдүүллээ.

Цаашид ЭХЭМҮТ нь хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, оношилгоо, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр мэргэшсэн сургалт, арга зүйн дэмжлэгийг тогтмол үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

2024 оны эрүүл мэндийн үзүүлэлтийн мэдээллээр нялхсын өвчлөлийн эхний тавд мэдрэлийн тогтолцооны өвчин багтаж байгаа бөгөөд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 14.6 мянга хүүхэд байна. Үүний ихэнх нь төрөлхийн хэлбэр давамгайлдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа