- Сэтгүүлч
- 2025/12/15
- 318
В. Зеленский НАТО-гийн гишүүн болох хүсэлтээ орхижээ
Украины Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын 14-нд мэдэгдэхдээ, НАТО-д элсэх нь Украины хувьд хамгийн бодит аюулгүй байдлын баталгаа хэдий ч АНУ болон Европын зарим түнш орнуудын эсэргүүцлийг харгалзан, НАТО-гийн 5-р зүйлийн хамтын хамгаалалтын заалттай дүйцэхүйц аюулгүй байдлын баталгааг АНУ болон Европоос авах хувилбарыг Украин хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгааг онцолжээ.
Тэрээр хэлэхдээ, Оросын болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор Украин нь АНУ, Европын орнууд, Канад зэрэг улстай НАТО-гийн 5-р зүйлийн хамтын хамгаалалтын заалттай төстэй аюулгүй байдлын баталгаанд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнийг Украины зүгээс хийж буй тодорхой буулт гэж тайлбарласан байна.
Мөн Ерөнхийлөгч Зеленский 14-ний өдөр Германы нийслэл Берлин хотноо хүрч, Германы канцлер Фридрих Мерц болон Европын бусад орны удирдагчидтай уулзаж, хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Үүнтэй зэрэгцэн Их Британийн “Файнэншл Таймс” сонин мөн өдөр мэдээлснээр, В.Зеленский НАТО-гийн гишүүнчлэлийн хүсэлтээ түр хойшлуулж, АНУ болон Европоос аюулгүй байдлын тодорхой баталгаа авах чиглэлд бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна.
Санал болгох
-
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэ...
-
Казахстан Улсад авлигын хэргүүд орон нутгийн засаг захиргааны түвшинд хамгийн олон бүртгэгдэж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлсэн албан тушаалтнуудын тоогоор тэргүү...


Сэтгэгдэл