Ажлын байрны нэр: БҮХЭЭГИЙН АЖИЛТАН
📌 Гүйцэтгэх үндсэн үүрэг: Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны холбогдох стандарт, Монгол Улсын ИНБД, МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны заавар, стандарт, Нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, Агаарын хөлгийн бүхээгт зорчигчдод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, онцгой тохиолдлын үед зорчигчдыг авран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээнэ.
📌 ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Англи хэлний мэдлэг: Англи хэлний TOEIC-ийн 500 оноо болон түүнээс дээш байх
- Хоёрдогч хэл: МИАТ компанийн үндсэн нислэг үйлддэг аль нэг улсын хэлийг эзэмшсэн бол давуу тал болно. (яриа болон бичгийн чадвартай)
- Харилцааны өндөр соёлтой, нийтэч, багаар хамтран ажиллах, бие даан суралцах чадвартай
- Цаг баримталдаг, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Ачаалал даах чадвартай
- Ил харагдах шарх, сорвигүй (шивээсгүй)
Биеийн өндөр (IATA section 5 cabin crew requirement-ийн дагуу):
- Эр: 175-185 см
- Эм: 165-175 см
Нас :
- Эрэгтэй, эмэгтэй: 21-28
(Жич: Бүхээгийн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно.)
📌 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх (https://www.miat.com/download/miat-anket.pdf вебсайтаас татаж авах)
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын гэрчилгээний хуулбар
- Англи хэлний TOEIC 500 (шалгалтын хуудас эх хувиар)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь (.jpeg, .jpg файлаар давхар өгнө)
- 9*12 хэмжээтэй бүтэн биеэр авахуулсан зураг 1 хувь, (Ажил хэрэгч хувцастай,засваргүй, сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг, .jpeg, .jpg файлаар давхар өгнө)
- Цагдаагийн тодорхойлолт /e-Mongolia/
Жич: Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ажлын ярилцлагад дуудах болно.
📅 Материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105б тоотод 2025 оны 12-р сарын 16-ны өдрөөс 2026 оны 01-р сарын 09-ний ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурдсан хугацаанд авчирч өгнө үү.
📍 Материалыг хүлээн авах хаяг:
Байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-45, МИАТ компани төв байр, Холбоо барих утас: 7070-0044

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа