МҮОНРТ, Австрали улсын ABC телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Австрали Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лео Зэнг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлийг өөрийн Элчин сайдын яаманд өнөөдөр /2025.12.18/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр МҮОНРТ Австрали улсын өргөн нэвтрүүлгийн корпорац буюу ABC телевизтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Энэ хүрээнд контент хуваалцахаас гадна харилцан туршлага солилцох боломж бүрдэж байгаа бөгөөд контент хуваалцах, туршлага солилцох, хамтарсан сургалт зохион байгуулна.
Австрали Улсын ABC телевиз нь Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны томоохон төлөөллийн нэг юм. Өнөөдрийн байдлаар ABC телевизэд ойролцоогоор 4800 орчим хүн ажилладаг бөгөөд дотооддоо болон дэлхийн 38 улс, бүс нутгаар дамжуулан мэдээ мэдээллээ цаг алдалгүй хүргэдэг байна.




Санал болгох
-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар бо...
-
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурд...


Сэтгэгдэл