Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.1 дэх заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 8.6 дахь хэсэг, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн баталсан Гүйцэтгэх захирлын албан тушаалын тодорхойлолтыг тус тус үндэслэн “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Гүйцэтгэх захирлын нэр дэвшигчид тавигдах шаардлага:
 
1. Төрийн удирдлага /0413066/,  Эдийн засаг /0311016/, Олон улсын харилцаа /0312006/, Нисэх техникийн механик /0716056/, АВИОНИК /0716066/, Агаарын тээврийн үйлчилгээ /1041046/, Бизнесийн удирдлага /0413016/ мэргэжилтэй
2. Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
3. Төр, Бизнесийн удирдлага, Олон улсын харилцаа чиглэлээр мэргэшсэн байна.
4. Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 5-аас доошгүй жил хийсэн, удирдан зохион байгуулах чадвартай, мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан.
5. Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай, компанийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх.
6. Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай байх.
7. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх.
8. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх, төрөл, садан зэрэг холбоогүй байх.
9. Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх. /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
10. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхлээгүй байх.
11. Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх.
12. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх.
13. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
 
Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (2022 он, маягт№1), товч намтар, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;
3. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;
4. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
5. Иргэний үнэмлэхийн хуулбар;
6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
7. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/.
9. Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагаа нотлох баримт
10. Ашиг сонирхлын зөрчилгүй талаар нотлох баримт;
11. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй тухай тодорхойлолт; 

Сонгон шалгаруулалтын материалыг хүлээж авах хаяг:
 Улаанбаатар хот, Буянт-Ухаа, “МИАТ ”ТӨХК-ийн Төв байр, 105в тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Даваадорж Утас:70700044
 
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11.00 цаг хүртэл хүлээж авна. 
Тестийн Шалгалт:
Удирдах ур чадварын түвшин тогтоох шалгалт 2026 оны 01 дүгээр сарын 09-ний  өдрийн 12.00 цагт Улаанбаатар хот, Буянт-Ухаа, “МИАТ ”ТӨХК-ийн Төв байр, компанийн хурлын танхимд зохион байгуулагдана.
Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:
  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
  2. Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
  3. 3.     Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар.
Ярилцлагын шалгалт:
“МИАТ ”ТӨХК-ийн Төв байр, компанийн хурлын танхимд 2026 оны 01 дүгээр сарын       09-ний өдрийн 13:00 цагт удирдах ур чадварын түвшин хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:
  1. Удирдан зохион байгуулах чадвар;
  2. Манлайлах чадвар;
  3. Багаар ажиллах чадвар.
Анхаарах зүйлс:
  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.  
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа