- Сэтгүүлч
- 2025/12/22
- 179
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
Суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 27, 14 дүгээр хороодод дараах ажлууд хийгдлээ. Үүнд:
- Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар цэцэрлэгийн 760 м.кв талбай бүхий фасад засвар;
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 268 дугаар цэцэрлэгийн 491.0 м.кв талбай бүхий дээвэр, 760.0 м.кв талбай бүхий фасад засварын ажлыг тус тус хийж, улсын комисс хүлээн авлаа.
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Шонхор констракшн ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.





Санал болгох
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ үйлчилгээ, тохи...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл