Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
- Түлш, шатахууны үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “0” байхаар шийдвэрлэлээ.
- Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар энэ оны наймдугаар сард “Байгалийн баялгийн менежментийг сайжруулах зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршилд улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн явц байдлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Санал болгох
-
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл