Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны арванхоёрдугаар 30-ны өдрийн байдлаар АИ-92 авто бензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10.080 тонн АИ-92 авто бензин байна. Үүнийг буух өртөөдөөр нь авч үзвэл, Толгойт өртөөнд 62 вагон, Рашаант өртөөнд 11 вагон, Улаанбаатар өртөөнд 14 вагон, Эрдэнэт өртөөнд 8 вагон, Чойр өртөөнд 3 вагон тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 60 вагон явж байна.
Арванхоёрдугаар сарын 01-30-ний өдрүүдэд авто замын боомтуудаар нийт 75.835 тонн АИ-92 автобензин, 4795 тонн АИ-95 автобензин, 197.767 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 11.267 тонн тус тус орж ирээд байна.
Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний нийлүүлэлт 80 хувьтай байна. Үлдсэн хувийг татаж авснаар Монгол Улсын шатахууны сарын хэрэглээ хэвийн хэмжээнд хүрнэ гэж албаныхан дурдаж байсан. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ-аас импортоор оруулж ирдэг аж. АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгийн мэдээлснээр Евро-2 стандартын АИ-92 автобензиний хил үнэ 705 ам.доллар жижиглэнгийн үнэ нэмэгдээгүй литр тутамдаа 2590 төгрөг байна. Харин Евро-5 стандартын АИ-92 авто бензинийн хил үнэ 800-1050 ам.доллар буюу харилцан адилгүй үнэтэй орж ирж байгаа аж. Үүнтэй холбоотой Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна.


Сэтгэгдэл