- Сэтгүүлч
- 2020/10/23
- 1322
20 өрхөд гэрийн дулаалга халаалтын багцыг хэрэгжүүлэв
НҮБ-ийн Хүүхдийн сан Швейцарийн хөгжлийн агентлаг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 20 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ арга технологийг нэвтрүүлэв. Дулаалга, халаалтын бүрэн багц юм. Тодруулбал уур ус үл нэвтрэх бүрээс, хаяавч, шалавч, хаалганы дулаалга, халаагуур ширээ зэрэг багтана.
Агаарын бохирдол өндөр бүсийн хувьд нүүрс түлэх улмаар агаар бохирдуулах байдлыг бууруулах, нөгөөтэйгүүр айл өрхүүд тохилог, дулаан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үр дүнтэй ажил болж байна. Цахилгаанаар халах халаагуур, дулаалгын энэхүү технологийг өөр аймгуудад нэвтрүүлсэн бөгөөд дулаан тохируулга температураас хамаарч сард төлбөр 70.000-120.000 төгрөг гардаг байна.
Санал болгох
-
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг ойлгомжтой байд...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл