117 дүгээр дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ
Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ. Ингэснээр 117-р сургууль сар бүр 30-40 тонн нүүрс түлэхээ болих юм.
Сурагчдын эрүүл, аюулгүй тав тухтай орчинд сурч хөгжих боломжийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй энэхүү төслийг “Бороо Гоулд” ХХК татварын 1 хувиараа бүрэн санхүүжүүлж байна. Чингэлтэй дүүрэгт нүүрсээр дулаанаа шийддэг долоон ЕБС байгаа юм.

Цаашлаад Чингэлтэй дүүрэг эдгээр ЕБС-ийнхаа халаалтыг үе шаттайгаар хийн түлшид шилжүүлэхээр төлөвлөсөн. “Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр Чингэлтэй дэд төв болон 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэх гурвалсан гэрээг байгуулсан.

Дүүргийн 149-р сургуулийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр жилд 3000 гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 700 орчим айлын янданг буулгасантай дүйцэхүйц хэмжээний үр дүнгийн тооцоолол гаргаад байна.
Санал болгох
-
Монгол Улс Япон улстай хот байгуулалт, дэд бүтэц, тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй.
-
"Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдээд байна" гэх мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 02:00 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудла...


Сэтгэгдэл