АI хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.
Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсныг албаныхан хэлж байна. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн “Шалгаж байна” мессежийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.
AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасч, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ.
Тухайлбал, эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийн тоо 81 хувиар буурсан. Мөн зогсох шугам давсан зөрчлийн тоо 335.800 байсан бол 166.425 болж буурчээ. Харин хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ.
Санал болгох
-
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөгийг өгч залилуулжээ.
-
Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сард 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026 оны хоёрдугаар сарын 02-ноос 06-ны ө...


Сэтгэгдэл