- Сэтгүүлч
- 2026/01/23
- 118
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэлхийн өөрчлөлтийн төлөөх Тони Блэйр хүрээлэн”-г үүсгэн байгуулагч, Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар уулзаж ярилцав.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулав. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хиймэл оюун, технологийн бодит, системтэй хэрэглээг бий болгохоор ажиллаж буйгаа танилцууллаа.
Тони Блэйрийн хүрээлэнтэй стратегийн түвшинд олон нийттэй харилцах чиглэлээр мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар болов.
Ерөнхий сайд Г.Занданшатар Тони Блэйрийг энэ оны зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форум, наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хуралд оролцохыг урив.
Санал болгох
-
Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролы 900 сургуульд 819,907 сурагч сурч байна. Тэдний 378.408 буюу 46.2 хувь нь бага ангид, 290.628 буюу 35.4 хувь нь дунд а...
-
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) 82 дугаар чуулган 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл