"Сар шинийн үзэсгэлэн"-д худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагч "Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" 2026 оны нэгдүгээр сарын 16-ний өдрийн 08-00-02/05 дугаартай удирдамжийг баталсан.

Тус удирдамжийн дагуу Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нэгдүгээр сарын 17-ноос эхлэн есөн дүүргийн 14 байршилд зохион байгуулагдаж буй “Сар шинийн үзэсгэлэн” худалдаа болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтад хүнсний худалдаа,үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл үйлчилгээний нийт 110 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан, зөвлөгөө зөвлөмж өгч, мэдэгдэл хүргүүлэн, хүнсний аюулгүй байдлыг хангуулан, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Санал болгох
-
Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,803 эрүүгийн хэрэгт хяналт тав...
-
Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн хэрэгцээ шаардлагыг ашиглан гадаад улсаас хуурамч шошго, брэндийн архийг хуурамчаар үйлдвэрлэсэн, хүний эрүүл м...


Сэтгэгдэл