- Сэтгүүлч
- 2020/10/26
- 891
Судалгаа шинжилгээний хүрээлэн зардлаа бууруулж, 161 сая төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ
Мөн нэмэлтээр үйлдвэрлэлийн шаардлага, батлагдсан хөтөлбөрийн дагуу 28 туршилт судалгааны ажил гүйцэтгэж, лабораторийн 429, хагас үйлдвэрлэлийн 2 туршилт явуулав.
Оны эхний 9 сарын байдлаар туршилт, судалгааны ажлын гүйцэтгэл 2 тэрбум 204 сая төгрөгийн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15%-иар өссөн байна. Тус хүрээлэн оны эхний 9 сарын байдлаар төлөвлөгөөт зардлын төсвийг 161 сая төгрөгөөр буюу 5%-иар хэмнэн ажиллажээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус хүрээлэнгийн нийт зардал 31%-иар өссөн байна. Хэдийгээр үндсэн ба туслах материалын зардал 85%-иар, бусад мөнгөн зардал 81%,-иар үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын зардал 49%-иар тус тус өссөн ч “Ковид-19” хямралын эсрэг өртөг зардал бууруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд дээрх хэмнэлтийг гаргасан байна.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл