“Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хойшлууллаа
Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хороо болон Хүний хөгжлийн хорооны хамтарсан хуралдаан боллоо.
Хуралдаанаар Ээлжит VI хуралдаанаар хэлэлцэх “Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэх тухай” болон “Сэлбэ голын эх байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
Эхний асуудлыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулж, НИТХ-ын ээлжит VI хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Хоёрдугаар асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулж, НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж, Д.Ундармаа нарын гаргасан горимын саналын дагуу энэ жил нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэхээр зэхсэн талбайд ажиллах, эрэмбэлэх шаардлагатайг дэмжье гэх томъёоллоор хойшлууллаа.
Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа “Ойн сан бүхий газарт иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зугаалах, агаарлах газар гаргаад тохижуулах нь зөв ч Экологийн боловсролын төв барина гэж байшин бариад тэр нь өргөжөөд, нэмэгдсээр барилга орон сууц барих нөхцөл бүрдэх вий гэж болгоомжилж нухацтай, ул суурьтай асуудалд хандах нь зөв. Тиймээс байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гартал дээрх төслийн танилцуулгыг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг хойшлуулж, хорооны гишүүд тухайн төслийг хэрэгжүүлэхээр зэхсэн газар дээр ажиллахыг дэмжлээ” гэв.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Санал болгох
-
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөгийг өгч залилуулжээ.
-
Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сард 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026 оны хоёрдугаар сарын 02-ноос 06-ны ө...


Сэтгэгдэл