- Сэтгүүлч
- 2026/02/24
- 214
Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлга боллоо
Билгийн тооллын XVII жарны Гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн Морин цагт буюу аргын тооллын 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 11.40 цагт Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлгыг зохион байгууллаа.
Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлгын ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутамд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, цагаалах тайлгыг жил бүр Хар сүлдний өргөөнд хийдэг журамтай юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.



Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл