- Сэтгүүлч
- 2026/03/02
- 150
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад тус тус айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд, Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд тус тус албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус албан ёсны хэлэлцээ хийн төр, засгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Монгол Улс Шведийн Хаант Улстай 1964 оны 6 дугаар сарын 30-нд, Норвегийн Хаант Улстай 1968 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тус тус дипломат харилцаа тогтоосон.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль...
-
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас...


Сэтгэгдэл