Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод Евразийн эдийн засгийн холбооны зах зээлийн боломж, стандартын талаар танилцуулав
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын махны холбооны төлөөлөл, удирдлагууд оролцон, нээлттэй санал солилцов.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бараанд айлын тал импортын тарифыг тэглэх бөгөөд 97.5 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хамрагдсан нь мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, нэхмэл эдлэлийн экспортыг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 180 сая хүнтэй том зах зээлийг нээж, уул уурхайн бус экспортын төрөлжилтийг дэмжих стратегийн ач холбогдолтой.

Тус хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бэлтгэл байдлыг сайтар хангах үүднээс ЕАЭЗХ-.ны гишүүн орнуудтай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан замын зураглалыг боловсруулж, хорио цээрийн шаардлагыг харилцан тохиролцох, мал, ургамлын эрүүл мэндийг хамгаалах, лабораторийн шинжилгээний дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг экспортыг дэмжих арга хэмжээнүүдийг тохирох ажлуудыг эхлүүлээд байна.
ЕАЭЗХ-ны гишүүн таван орны гурав нь буюу ОХУ, Беларусь, Казахстан Улс хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Киргиз, Армени соёрхон батлуулахаар парламентдаа өргөн бариад буй.
Санал болгох
-
Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй. Харин Израил Улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан 40 орчим монгол иргэн бий. Тус бүс нутагт үүсээд байгаа...
-
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 3092 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 1540 иргэн Улаанбаатар хотод...

Сэтгэгдэл