Төмөр замын болон автотээврийн холимог тээврийг эхлүүллээ
“Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлогч компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, төмөр замын болон автотээвэр хосолсон (холимог) тээврийн нэгдсэн зохион байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
Тус компанитай Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК-иуд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд экспортын нүүрсний тээвэрлэлтийг төмөр зам болон авто тээврийн уялдаа холбоонд тулгуурлан зохион байгуулах юм.
“Монголын төмөр зам” ТӨХК Эрдэнэс Тавантолгой ХК-ийн биржээр арилжаалсан нүүрсийг 2024 оны 5 дугаар сараас эхлэн Мандал боомт хүртэл холимог тээврээр тээвэрлэж эхэлсэн. Мөн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ганцмод чиглэлд төмөр замын болон автотээврийн хосолсон тээвэрлэлтийн гэрээ байгуулж, 03 дугаар сарын 03-ны өдрөөс тээвэрлэлтийг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Түүнчлэн 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхайгаас Ганцмод боомт хүртэлх холимог тээврийг албан ёсоор эхлүүлээд байна. Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-тай Ганцмод чиглэлийн тээвэрлэлтийн гэрээг байгуулахаар хэлэлцээрийн шатанд үргэлжилж байна.
Ингэснээр Тавантолгой–Гашуунсухайт–Ганцмод болон Тавантолгой–Ханги–Мандал чиглэлүүдэд уурхайн ачилт, буулгалтын талбайгаас хилийн боомт хүртэл төмөр замын болон автотээврийн холимог тээвэр, бичиг баримтын бүрдүүлэлтийн цогц үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Энэхүү зохион байгуулалт нь экспортын нүүрсний тээвэрлэлтийн уялдаа холбоог сайжруулах, хил нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, логистикийн үр ашгийг дээшлүүлэх стратегийн ач холбогдолтой бөгөөд нүүрсний экспортын тогтвортой, үр ашигтай тээврийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Санал болгох
-
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн ү...
-
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн олон улсын монгол уран бичлэг, визуал урлагийн үзэсг...

Сэтгэгдэл