- Сэтгүүлч
- 2026/03/06
- 226
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
Хаврын шар усны үер бол өвлийн улиралд хуримтлагдсан цас цаг агаар тогтвортой дулаарах үед богино хугацаанд хайлж, гадаргын урсац болж эрчимжин гол мөрөн, сайр, гуу жалгаар их хэмжээний ус урсан өнгөрөх үзэгдэл юм.
Шар усны үерийн аюулын зураглалаар гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, 35 хувь нь их, 40 хувь нь дунд гэсэн аюулын зэрэглэлтэй байна.
Маш их байгаа аймгуудыг дурдвал Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий байна.
Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 6-11-ний өдөр хүртэл ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.


Сэтгэгдэл