- Сэтгүүлч
- 2026/03/24
- 113
Хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлж, ноцтой хор хохирол учрахаас урьдчилан сэргийлжээ
Цагдаагийн байгууллагаас хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд явуулсан хяналт шалгалтын үр дүнд хууль, тогтоомж зөрчсөн 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран холбогдох байгууллагад хүргүүллээ.
Шалгалтаар аж ахуйн нэгжүүдийн талбайд байршуулсан 24, ууланд нуун байршуулсан 23, нийт 47 хүнд даацын техник хэрэгслийг илрүүллээ.
Цаашид хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, газрын хэвлийг хамгаалах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагууд хамтран хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулна.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль...
-
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас...


Сэтгэгдэл