Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Хаврын хуурайшилт эхэлж, салхи шуурга ихсэх энэ үед гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Одоогийн байдлаар хоёр гал түймрийг цурамд оруулан, унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, сумын мэргэжилтнүүд зэрэг нийт 58 хүн, 4 автомашинтай ажиллаж байгаа аж. Улмаар гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулжээ. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан байна.
Түүнчлэн, Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум дөрөвдүгээр багийн “Шахайн ширээ” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 24-ний өдрийн 11:20 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан нийт 70 хүн, 24 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар хээрийн түймрийг бүрэн унтраасан байна.
Санал болгох
-
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын ас...
-
Хүйтний улиралд гэр хорооллын өрхүүдэд олгодог орой, шөнө, өглөөний цагт хэрэглэсэн цахилгааны тарифт тооцох хөнгөлөлт 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс з...

Сэтгэгдэл