- Сэтгүүлч
- 2026/04/02
- 233
МИАТ-ын үндсэн тариф нэмэгдээгүй ч түлшний эрсдлийн хураамж чиглэлээс хамааран билетийн үнийг 5-11 хувиар өсгөхөөр байна
МИАТ компанийн үндсэн чиглэлийн нэг болох Франкфурт хотын Нисэх буудлын түлшний үнэ 2 дугаар сарын дунджаар тонн тутамд 903 Ам.Доллар байсан бол өнөөдрийн байдлаар 1821 Ам.доллар 2 дахин нэмэгдээд байна.
Түлшний үнэ нь МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн үед нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг байсан бол ийнхүү өссөнөөр 45 хувь хүртэл өсч, компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй түвшинд ирээд байна.
Монголчуудын түгээмэл үйлчлүүлдэг Korean Air, Japan Airline, Qatar Pacific компаниуд түлшний эрсдэлийн хураамжийг ойролцоогоор 2-3 дахин нэмээд байна
Харин МИАТ ТӨХК-ийн хувьд үндсэн тариф нэмэгдээгүй ч түлшний эрсдлийн хураамж чиглэлээс хамааран харилцан адилгүйгээр нэмэгдэж, билетийн үнийг Ази тивийн орнуудын нислэгт 5-7 хувь, Европын орнуудын чиглэлд 10-11 хувиар өсгөхөөр байна.
Санал болгох
-
Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал болон иргэдийн өргөдөл, гомдлыг ш...
-
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд...


Сэтгэгдэл