“Ханбогд Кашмер” ХХК, “Nolur cashmere” брэнд Солонгосын алдарт “Suitfabric”-тай хамтран Tailor made үйлчилгээг эх орондоо нэвтрүүллээ
Монголын үндэсний манлай үйлдвэрлэгч “Ханбогд кашемир” ХХК ноолуурын зах зээлд чимээгүй тансаглал чиглэлээр өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлээд буй “Nolur cashmere” брэндтэй хамтран Солонгосын tailor made костюмны no 1 ателье “Suitfabric”-ийн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэхээр эхний 40 үйлчлүүлэгчээс биеийн хэмжээ авч, цор ганц хувь хүссэн хослол, хүрэм, ноолууран пальтог нь урлах транк шоу хийхээр зэхжээ. Tailor made suit буюу биеэс хэмжээ авч, ганцхан хувийг захиалагчдаа зориулан урладаг энэ салбар сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт амжилттай яваа урлаг, спортын одод, бизнесмэн, улс төрч эрхмүүдийн дунд моод болоод байгаа юм. Массад зориулсан нийтлэг хувцас эсвэл том лого сонгодоггүй, хамгийн үнэ цэнтэй хувцасладаг гэдгээ бусдад мэдрүүлдэг мэдрэмж өндөртэй хүмүүс ихэнхдээ энэ үйлчилгээг сонгодог.
Энэ ч утгаараа сүүлийн арван жил Солонгосын баяуудын Гангнам дүүргийн Чёнгдамд төв нь байдаг, солонгосын Tailor made suit үйлчилгээний тэргүүлэгч “Suitfabric”-аар Солонгосын Ерөнхийлөгч, Ассемблейн гишүүдээс эхлээд кино одод болох Сон Жүн Ки, Жи Хюн Вүү, Ким Кан Вүү, Пак Жи Ван, Пак Хая Жүүн, BTS, EXO, SEVENTEEN нарын мандаж яваа дуучид, жүжигчид гангардаг болжээ.
Өдөр тутам хийгээд ёслол хүндэтгэлийн костюмаараа алдаршсан “Suitfabric” АНУ, Хятадын зах зээлд хэдийнэ гарч, өдгөө Монголын ноолуурын салбарт хүчээ авсан “Ханбогд кашемир”, “Nolur cashmere”-тай хамтран орж ирж байгаа нь манай ноолуурын салбарын хөгжил хэдийнэ дэлхийн түвшинд хүрсэнийг илтгэнэ.
Өдөр тутам хийгээд ёслол хүндэтгэлийн костюмаараа алдаршсан “Suitfabric” АНУ, Хятадын зах зээлд хэдийнэ гарч, өдгөө Монголын ноолуурын салбарт хүчээ авсан “Ханбогд кашемир”, “Nolur cashmere”-тай хамтран орж ирж байгаа нь манай ноолуурын салбарын хөгжил хэдийнэ дэлхийн түвшинд хүрсэнийг илтгэнэ.
“Ханбогд кашемир”-ийн тухайд ноолууран хувцас болон ноолууран даавууны дэлхийн ноён оргил Loro Piana, мөн Ermegnildo Zegna, Colombo, Johnson of Elgin зэрэг хамгийн тансаг зэрэглэлийн топ брэндүүдийн стандартыг хангаж, самнаж угаасан ноолуураа тэдэн рүү нийлүүлдэг. Одоо харин “Ханбогд”-ын нийлүүлсэн ноолуураар даавуу урладаг эдгээр дэлхийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнээр сайн чанарын хослол, кашмеран пальтог Солонгосын номер 1 дизайнеруудаар ганцхан хувь хийлгэх боломжийг “Ханбогд кашемир”, “Nolur cashmere”-тай хамтран ирэх дөрөвдүгээр сарын 9-11-ний хооронд транк шоугаараа үйлчлүүлэгчиддээ олгох юм байна.







АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл