Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээгээр дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй буюу өмнө жилийн мөн үетэй харьцуулбал зарим нутгаар цухуйлт оройтож байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Дундговийн нийт, Ховд, Говь-Алтай, Завханы зарим, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн цөөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...9.6 градус дулаан, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим байв. Хур тунадасны хувьд нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 18-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянговьд 29 м/с, Ховдын Зэрэг, Говь-Алтайн Шарга, Баянхонгорын Богд, Баянцагаан, Өмнөговийн Цогт-Овоо, Манлайд 28 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.14/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.

Сэтгэгдэл