- Сэтгүүлч
- 2026/04/20
- 140
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны доод бүтцийн ажлын гүйцэтгэл 98 хувьтай, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, төлөвлөгөөний дагуу урагшилж байна.
Ажлын хэсэг төслийн талбайд ажиллах үеэр хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох, тээвэр, ложистикийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.
Төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна гэж “Монголын төмөр зам” ТӨХК-иас мэдээллээ.

Санал болгох
-
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байн...


Сэтгэгдэл