ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Сүүний салбарт хэрэгжиж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх болон тулгамдаж буй арга хэмжээний талаарх уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн холбоод, Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцов.

Уулзалтаар сүүний салбарын өнөөгийн байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, “Өдөр бүр нэг аяга сүү хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдөр “Дэлхийн сүүний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Милк фестиваль-2026” арга хэмжээний зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд “Милк фестиваль-2026” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах, сургуулийн хүүхдийн сүүний стандартыг боловсруулах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хариуцан байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа