- Сэтгүүлч
- 2026/04/27
- 213
Дональд Трамп өөрийг нь бай болгосон байж болзошгүй гэж таамаглав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотноо болсон буун дуу гарсан хэрэгтэй холбогдуулан мэдэгдэхдээ өөрийг нь бай болгосон байж болзошгүй талаар таамаг дэвшүүлсэн байна.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “тийм байх гэж бодож байна” хэмээн хэлсэн боловч энэ талаар тодорхой нотолгоо байхгүйг онцолсон юм. Мөн уг халдлагыг ганцаар үйлдэл хийсэн этгээдтэй холбоотой гэж үзэж байгаагаа дурджээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс уг хэрэг явдлыг Ирантай холбоотой байж болзошгүй гэх таамгийг няцааж, ямар нэгэн гадаад бодлогын шалтгаантай холбох үндэслэл харагдахгүй байна гэж мэдэгдсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан гадаадын зарим улсын удирдагчид улс төрийн шинжтэй хүчирхийллийг буруушааж, ардчилсан нийгэмд ийм үйлдэл байж болохгүйг онцолсон байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч болон арга хэмжээнд оролцогчид аюулгүй үлдсэнд талархал илэрхийлжээ.
Вашингтон хотноо болсон дээрх хэрэг нь зэвсэгт этгээд хамгаалалтын бүс нэвтрэхийг оролдож, буун дуу гарсан явдалтай холбоотой бөгөөд сэжигтнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Санал болгох
-
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
-
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөх...


Сэтгэгдэл