- Сэтгүүлч
- 2026/05/14
- 360
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 13-ны орой тусгай нисэх онгоцоор Бээжин хотноо газардлаа.
Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд өнгөрсөн оны аравдугаар сард Бусан хотод уулзсанаас хойших хоёр дахь нүүр тулсан уулзалт болж байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч сүүлийн есөн жилийн хугацаанд Хятад улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн Хятад, Америкийн харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжлийн чухал асуудлаар гүнзгий санал солилцохоор байна.
Санал болгох
-
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 1...
-
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилца...


Сэтгэгдэл