- Сэтгүүлч
- 2020/10/30
- 658
Оёдлын цех молибдены уут шинээр үйлдвэрлэж байна
Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн хамт олон энэ сард 600 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Үүнээс 150 сая төгрөгийн бүтээгдэхүүн нь ажлын хувцас бол үлдсэн төсөвт ажил нь баяжмалын уут ажээ. Өнгөрсөн сард тус цехийнхэн баяжмалын уут үйлдвэрлэхийн зэрэгцээ 1000 ширхэг молибдены уут шинээр оёж нийлүүлжээ.
Оёдлын цехийнхэн сард 14-15 мянган ширхэг зэсийн баяжмалын уут үйлдвэрлэхээр төлөвлөж, энэ төлөвлөгөөгөө 100-110 хувиар тогтмол биелүүлж байна. Мөн ажлын хувцасны төрөл нэмэгдүүлэх зорилгоор дулаалгатай хувцас болон байгаа материалын нөөцөд тулгуурлан инженер техникийн ажилтнуудын шинэ загварын ажлын хувцас үйлдвэрлэж эхэлжээ. Эднийх үндсэн үйлдвэрлэлээс гадна сар бүр захиалгат ажлын төлөвлөгөө гарган, бусад цехийн захиалгыг хүлээн авдаг. Өнгөрсөн сард есөн сая төгрөгийн захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж, 16 сая төгрөгийн бүтээгдэхүүн цех хоорондын тооцоогоор үйлдвэрлэжээ. Тухайлбал, Захиргаа, аж ахуйн цехийн захиалгаар бэлэг дурсгалын 200 ширхэг уут оёж нийлүүлсэн байна.

М.Балжинням
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл