Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэллээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина.
Дулааны хоёрдугаар цахилгаан станц нь 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс зөөх ажлын эхлүүлээд байна.
Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдсэн.
Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь Монгол Улсын анхны төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа эрчим хүчний төсөл юм.
Санал болгох
-
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Бүгд На...
-
Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлд...

Сэтгэгдэл