Сүүлийн жилүүдэд ихсээд буй хар ялаа буюу хайлаасны урын бөөстэй мэргэжлийн төвшинд тэмцэх ажлыг аймгийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар өнгөрөгч оны намраас эхлүүлээд байна.

Энэ жилийн хувьд БОАЖЯ-ны ойн хортон шавьжтай тэмцэх тусгай зөвшөөрөл бүхий “Залуу төгөл” ХХК хамтран ажиллаж 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 4-ний хооронд өндгөн үе шатандаа байгаа хайлаасны урын бөөсийг судлах ажил явагдаж, судалгааны дүнг үндэслэн 5 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд нийтийн эзэмшлийн 17 байршилд хар ялаа буюу урын бөөс амьдардаг хайлаас модонд хор цацах ажиллагааг явуулжээ.

Хайлаасны урын бөөсийг устгах ажил хийгдсэнээр дэгдэлт 80-90 хувь буурна гэж тооцоолоод байна.

Судалгааны тайланд: 1 навчинд урын бөөсний өндөг 3-7 ширхэг тоологдсон нь хүмүүст саад болохуйц хэмжээнд байгаа аж. Хайлаасны урын бөөс нь 5 дугаар сарын эхний 10 хоногт өндгөн шатанд, дараа нь өндөгнөөсөө гарч навчин дээр шимэгчлэх байдлаар амьдарч байгаад 6 дугаар сарын сүүл болон 7 дугаар сард эхний нислэг хийдэг. Харин гол нислэг нь 8 дугаар сард дэгддэг байна. Хайлаасны урын бөөс бол байх ёстой хортон бөгөөд тоо толгой ихэссэнээр ийнхүү хүмүүсийн тухтай амьдрахад нөлөөлж, саад учруулдаг гэж “Залуу төгөл” ХХК-ийн захирал,ойн инженер Д.Батчулуун мэдээлэв.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа