Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн удирдлагатай уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан стандартчилал болон Кодексийн үйл ажиллагааны хүрээнд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцолж, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, олон улсын Кодексийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, шинэ түвшинд хүргэх боломжтойг тэмдэглэв.
Энэ үеэр хоёр тал хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан олон улсын стандарт боловсруулах, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, Кодексийн чиглэлээр бодит үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Санал болгох
-
Сонгинохайрхан дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт байгаа бог малыг дархлаажуулах ажил 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 19000 толг...
-
2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд Түүхийн хичээлээр эхэлнэ. 2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн бай...


Сэтгэгдэл