“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга
Зориулалт, хэмжээ, хаяг: Цайны газар, хоол үйлдвэрлэл (106м2)
УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “Буянт-ухаа” ОУНОБ-ын баруун хойно, “МИАТ” ТӨХК төв байранд
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийг хугацаа
2026 оны 08-р сарын 01-ны өдрийн 14:00 цагт
📍Материал хүлээн авах хаяг
УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоот
📍Материал нээх хугацаа, хаяг байршил
2026 оны 08-р сарын 03-ны өдрийн 15:00 цагт
📍Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ
Эд хөрөнгө түрээслэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ: /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.02.18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу доод үнийг тогтоосон болно/
-Цайны газрын зориулалтаар түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг.
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл
-Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;
-Албан тасалгааны зориулалтай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй;
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйны гадна талд дугаарлан бичсэн байх шаардлагатай.
* Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.
📌 Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
2. Үйл ажиллагааны танилцуулга, сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх;
3. Санхүүгийн чадварыг нотлох баримт /Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадварын хэмжээ (иргэн бол банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга) ;
4. Тогооч болон үйл ажиллагааг голлон гүйцэтгэх боловсон хүчний хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5. “МИАТ” ТӨХК-ийн ажилчдад зориулсан хоолны цэс, нэр төрөл болон үнийн мэдээлэл; /иж бүрдэл хоол оруулах/;
6. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал;
7. Түрээсийн гэрээний хугацаанд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана.
Бусад
-“МИАТ” ТӨХК-ийн Спортын тэмцээн, уралдаан явагдахад,
-Гадаад төлөөлөгч зочид ирэхэд ажилладаг байх.
3. Түрээслэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслэх байр, талбайг “МИАТ” ТӨХК-ийн Төв байранд ирж үзэж болох буюу дэлгэрэнгүй мэдээллийг 09:00-14:00 цагийн хооронд 70700044 дотуур дугаар 1055, 89040567 утсаар авна уу.
Хаяг: УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байр 105 тоот

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа